Ц.Элбэгдорж: Монголчууд хийх ёстой хувьсгалаа хийсэн

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Монголчууд хийх ёстой хувьсгалаа хийсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед хувьсгал хийх гэсэн үг их сонсогдох болжээ. Монголчууд хийх хувьсгалаа хийсэн. Харин хийх ажил их байна. Хийх ёстой ажлаа хийж чадахгүйгээс хувьсгалыг санагалзах сэтгэгдэл төрүүлж байгаа хэрэг” гэлээ. Мөн тэрбээр зарим нэг зүйл ажил хэрэг болохгүй байгааг хэлээд амжив. Тухайлбал, тэрбээр Монгол Улсын Ерөнхий прокурорыг ажлаа өгөхийг зөвлөсөн ч одоо хүртэл ажил хэрэг болоогүй л байна гэлээ. Тэрбээр төрийн албаныхны ажлыг сайжруулах талаар анхааруулж, намыг гишүүнчлэлийг төрийн албатай хольж хутгасаар байгааг анхааруулж, үүнтэй уялдуулан сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч Монгол Улсыг 76 хувааж, нутаг усаар нь талцуулдаг системийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Мөн улстөрийн намууд сонгуулиар амласнаа биелүүлж байх ёстойг сануулав. Ерөнхиийлөгч энэ удаа хүүхдийнхээ мөнгийг сэргээе гэсэн санал гаргав. 2011 онд хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгт хүргэж нийт иргэддээ хувь хишиг олгосон байх ёстой гэв.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж