Тусламжийн барааны зарцуулалтад хяналт тавихыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Тусламжийн барааны зарцуулалтад хяналт тавихыг анхаарууллаа

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд саяхан Архангай, Өвөрхангай аймгийн мал хаваржилтын байдалтай танилцжээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргүүлсэн тусламжийн өвс тэжээл, бараа материалын зарцуулалтад анхаарал тавихыг сануулжээ. Энэ чиглэлээр зарим аймагт ч ноцтой дутагдал илэрчээ. Тухайлбал Хөвсгөл аймагт зудын сангаас дулааны станцдаа 20 сая төгрөг урьдчилгаа нэрээр зарцуулсан. Завхан аймаг өвс тэжээлийн зардалд ном хамтатган шахсан зохисгүй зүйлүүдийг дурьдаж харин Архангай аймагт энэ ажил хэвийн явагдаж буйг сайшаасан. Эцэст нь шадар сайд М.Энхболд малын сэг зэм устгах ажлыг шуурхайлах, ялангуяа төв замын дагуух сэг зэмийг булж цэвэрлэх, малд анхаарал тавихаас илүүтэйгээр малчдад эд материал, сэтгэл зүйгээр туслахыг зөвлөлөө. Тэрчлэн орон нутагт аливаа бүхнийг бэлэнчлэн, юун түрүүнд хөрөнгө мөнгө нэхэж байдаг зуршлаа өөрчлөхийг орон нутагт ажиллах үеэр анхаарууллаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж