”Амилсан хайр” шинэ кино мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

”Амилсан хайр” шинэ кино мэндэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүү бурхан болсон охиндоо зориулж "Хувь заяаны тойрог" нэртэй кино хийж байсан. Харин одоо шавь нартайгаа хамтарч "Амилсан хайр" хэмээх нэртэй залуусын амьдрал, хайр сэтгэлийг харуулсан уран сайхны кино хийгээд байгаа юм байна.

    Кино зохиолыг Д.Цогтбаатар, Б.Ганхүү нар хамтран бичсэн ба хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир ажиллаж "Охиндоо дуулах дуу" нэртэй дуу бүтээжээ. Уг дууг Ардын жүжигчин А.Долгор амьдруулсан байна.
    Харин гол дүрийн охин Мөнхсарнайгийн дүрд СУИС-ийг оюутан Т.Энэрэл тоглосон ба энэхүү кино удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.
    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж