Нийслэл рүү орж байгаа машинуудыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Нийслэл рүү орж байгаа машинуудыг шалгаж байна

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнийхөн өнөөдөр жагсаал хийх гэж байгаа учир нийслэлд цэрэг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Замын цагдаагийнхан замын уулзвар болгонд гурав дөрвүүлээ ажиллаж байна. Мөн өчигдрөөс нийслэл рүү орж ирж байгаа бүх машины дугаар болон хэдэн хүнтэй явж байгааг тэмдэглэж авч эхэлжээ. Жолооч нар яагаад ингэж байгааг асуухад “Зүгээр л. Ер нь шаардлагатай тохиолдолд бид бүртгэх л ёстой шүү дээ” гэж хариулж байгаа аж. Жагсаалд хөдөө  орон нутгаас хүмүүс ирж оролцоно гэж байсан. Тиймээс бүртгэж байгаа байх гэж хүмүүс таамаглаж байна. Мөн өнөөдөр Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд байлгаж байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж