
2010 онд “Өндөрхаан сүү” сүүний үйлдвэр ашиглалтад орж, Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 50 км замын ажил, Цэнхэрмандал сум руу 3,1 км асфальтбетон зам барьж, Өндөрхаан хотод мөн 1,3 км хатуу хучилттай, нэг км цемент бетон замыг ашиглалтанд оруулсан байна. Хотын төв гудамжуудыг 150 сая төгрөгийн гэрлээр чимж, гэрлэн дохио суурилуулан, инженерийн шугам сүлжээг шинэчлэн 2 км дулаан, 1,5 км цэвэр усны шугам шинээр барьж, Өмнөдэлгэр сумын Хурх голын 12 метр урт модон гүүрийг ашиглалтанд орууллаа. Хуучин эмнэлгийн барилгыг засч 21 айлын, мөн шинээр 48 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулснаар 69 айл орон сууцаар хангагдлаа. Аймгийн барилгачдын хүч хөдөлмөрөөр энэ онд 320 суудалтай сургууль, 10 ортой эмнэлэг, 75 хүүхдийн цэцэрлэг, багийн төвүүдийг шинээр барьж, 20 гаруй сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн их засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.