
Жон Кехо энэхүү номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна.
Зохиогч танд:
– Далд ухамсрынхаа хүчийг эзэмших
– Бүтээлч чадвараа хөгжүүлэх
– Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх
– Өөрийн зүүдээ тайлж ойлгох
– Өөрийгөө анагаах
– Амжилтад чиглэсэн ухамсар бүрдүүлэх
– Үр дүнтэй харьцаа тогтоож, цаашид хөгжүүлэх чадваруудыг эзэмшихэд туслах тодорхой зааврыг санал болгож байна.
Энэ ном их хэмжээний чухал мэдээлэл агуулсан ба Арнольд Шварцнеггер, Хиллари Клинтон, Билл Гейтс зэрэг алдартай хүмүүсийн ярьсан сонирхолтой түүхийг багтаажээ. Энэ номыг хүссэнээрээ сайхан амьдрахыг зорьж буй хүн бүхэн унших ёстой юм.