Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Шүлэгийн цомирлог…

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүний хүүд өгсөн хөөрхий сэтгэлээ аргадаж
    Хүлээх хэмээх цаг хугацааны тамд би тарчилна
    Хэлж амжаагүй үгсээ зүрхний гүндээ хадгалж
    Хэдэн дусал нулимсаар хацраа чийглэн сууна би

    Мөлхөөд уйлмаар үеүд олон байсан ч
    Мөхөхгүй ээ би л лав мөхөхгүй
    Мөнх тэнгэрийн үргэлжлэл надад шингэсэн учраас
    Монгол монгол хэмээх бардамнал өр зурхэнд минь асдаг юм аа

    Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

    Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

    Өдөр бүр санах болжээ итгээрэй!

    Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

    Хайрандаа чи намайг дасгасан

    Хоолойндоо чи намайг шингээсэн

    Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

    Зүүдэндээ чи намайг өмчилсөн

    хэрвээ ч үсэг з үсэг байсан бол би замд хайртай
    хэрвээ ч үсэг л үсэг байсан бол би ламд хайртай
    хэрвээ ч үсэг т үсэг байсан бол би тамд хайртай
    гэхдээ ч үсэг ч үсэг болохоор би чамд хайртай"

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж