
Хамгийн гол нь Бочер тоглолт эхлээд 40 минутын турш хаалгаа хуурай байлгасан бөгөөд хоёрдугаар үед Филадельфиягийн Жеймс ван Римсдайк, Даниэль Карсилло, Скот Хартнелл нар тус бүр нэг шайб оруулж, шийдвэрлэх гуравдугаар үед 3:0 гэсэн харьцааны давуутай шилжиж чадсан нь ялалт авах гол үндэс болсон юм. Гэхдээ хашрууд талбай дээрээ тийм ч амархан хожигдохыг хүссэнгүй. Сүүлийн 20 минутад долоон удаа онооны зөрүүг багасгах оролдлого хийж, Финлянд хоккейчин Валтери Филппула тооны харьцааг 3:1 болгон ойртуулсан бол долоон минут үлдээд байхад “Флайерс”-ын Лейно торгуулсан учраас нэг хүний илүүд “Улаан жигүүрүүд”-ээс Хенрик Зеттерберг ердөө ганцхан гоолын зөрүүтэй болгосон юм. Гэсэн ч тоглолтын хувь заяа “Флайерс”-ын талд үлдэж, зүүн бүсийн тэргүүлэгчийн байрт бичигдсэн байна.
Score Studio