Эмэгтэйчүүд нэгнийгээ хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд нэгнийгээ хутгалжээ

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 33 дугаар  гудамжинд эмэгтэйчүүд нэгнийгээ хутгалсан хэрэг өнгөрөгч ням гаригт гарчээ.Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн хэсэг залуус архи хэтрүүлэн хэрэглэснээс 19 настай Б , 20 настай Х-г хутгалан амь насанд нь хүрэх дөхжээ. Хэргийн газарт  иргэдийн дуудлагаар Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 226 дугаар  чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Гантөмөр, Н.Давааням нар очиж ажиллав. Хохирогч Х зүүн суга, шилбэлдээ хутгалуулж  хүнд гэмтсэн гэнэ. Харин сэгжигтэн Б хэргийн газраас зугтаж өөр газар  нуугдсаныг олж  баривчилжээ.

Б. Болортуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж