Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 33 дугаар гудамжинд эмэгтэйчүүд нэгнийгээ хутгалсан хэрэг өнгөрөгч ням гаригт гарчээ.Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн хэсэг залуус архи хэтрүүлэн хэрэглэснээс 19 настай Б , 20 настай Х-г хутгалан амь насанд нь хүрэх дөхжээ. Хэргийн газарт иргэдийн дуудлагаар Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 226 дугаар чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Гантөмөр, Н.Давааням нар очиж ажиллав. Хохирогч Х зүүн суга, шилбэлдээ хутгалуулж хүнд гэмтсэн гэнэ. Харин сэгжигтэн Б хэргийн газраас зугтаж өөр газар нуугдсаныг олж баривчилжээ.
Б. Болортуяа