”Хүн аалз” киноны баатар шатарчин Бобби Фишерийн дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

”Хүн аалз” киноны баатар шатарчин Бобби Фишерийн дүрд тоглоно

Сэм Реймийн "Хүн аалз" гурван ангит
кинонд тоглон нэрд гарсан Тоби Магвайер шатрын домогт их мастер Бобби
Фишерт зориулсан кинонд тоглохоор зэхэж байна. Энэ тухай Slash Film
мэдээллээ. Шатрын их мастерт зориулсан кино зохиолыг Стивен Найт бичсэн
бөгөөд киногоо "Хүүгийн золиос" гэж нэрлэхээр тогтжээ. Кинонд их мастер
Бобби Фишерийн Оросын их мастер Борис Спасскийг хожин дэлхийн аварга
цол авах тэр үеийн үйл явлыг харуулна. Зураг авалт хэзээ эхлэх нь
тодорхой бус байна.

Бобби Фишер 1972 онд Рейкъявик
хотод Борис Спасскийтай өрсөлдөн хожиж 11 дэх удаагийн дэлхийн аваргаар
шалгарч байсан билээ. 1975 онд тэр Дэлхийн аваргын төлөө Анатолий
Карповтой өрсөлдөхөөс татгалзсан тул цолоо хураалгаж байв. Үүнээс хойш
тэр албан ёсны нэг ч томоохон тэмцээнд оролцоогүй юм. 2008 оны
нэгдүгээр сарын 17-ны өдөр их мастер Бобби Фишер таалал төгсчээ.

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж