
Өглөө болгон адилгүй байдаг, Өдөр бүр өөр өөр байдаг шиг их хотын залуус өөр өөр байх юм. Нэгэн өглөө би сэрээд анд найз, ах дүү, гэр бүл, хамт олныхоо тухай бодлоо. Ер нь бид яагаад нэгэн хэвийн амьдралаар амьдраад байгаа юм бол.? Гэж өөрөөсөө асуулаа… За ингээд асуусан асуултынхаа хариултыг олохоор аянд гарлаа. Саарал хотынхоо гудмаар нэлээд алхлаа хүн бүхэн инээмсэглэн зөрж байна. Би ч мөн адил инээмсэглэн өнгөрсөөр л. Ингэж явсаар ажилдаа ирлээ.“Хүний зан араншин, Амьдралын хэв маягыг олох амар биш” Харин яагаад нэгэн хэвээр амьдраад байна вэ гэвэл Монголчууд ер нь залхуу талдаа өнөөдөр болж байна гэсэн бодолтой хүн их гэнэ шүү.