
Нийт 10 номинацид Монголын бизнесийн салбарт нэр нөлөө бүхий, тэргүүлэгч компаниуд өрсөлдсөнөөс экспортыг нэмэгдүүлж, үндэсний эдийн засаг, цэвэр үйлдвэрлэлд хувь нэмэр оруулсан байдал, ажлын байр шинээр болгосон байдал, шинэ техник технологи, дэвшилтэт ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал гэх зэрэг мэргэжлийн олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр салбарын шилдгүүд болон Топ 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. “Петровис” ХХК нь Монгол улсын газрын тосны салбарын 2010 оны “ Шилдэг аж ахуйн нэгж” –ээр тодорч “Мөнгөн Меркури өргөмжлөлөөр” шагнууллаа.