Авто ослын улмаас долоон хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Авто ослын улмаас долоон хүн гэмтжээ

Замын цагдаагийн газрын жижүүрийн албанд  51 дуудлага ирсэн байна. Үүнээс хүн гэмтэж бэртсэн осол долоо байжээ. Харин эд материалын хохиролтой осол 11 гарсан байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг “Баянзүрх” захын хойд замд Нyundai Elantra маркийн 67-12 УБГ дугаартай автомашины жолооч М нь явган зорчигч 36 настай эмэтэйг мөргөж гэмтээсэн байна.Сүхбаатар дүүргийн нутаг таван буудлын замд Hyundai Verna маркийн 03-84 УНГ дугаартай автомашины жолооч Э нь явган зорчигч эрэгтэйг мөргөж гэмтээлээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил  38 гарч, захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Х.Хангал   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж