Nissan автомашинтай хүмүүст зориулсан сонирхолтой функц

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Nissan автомашинтай хүмүүст зориулсан сонирхолтой функц

nissan_leaf


Xbox Live, Windows Live, Playstation Network гээд тоглоомын бүх л
онлайн үйлчилгээнүүдэд Achievement, Trophy гэх мэт тоглогч янз бүрийн
болзол хангаж, эрэмбэ ахих горим байдаг. Энэ нь ч хэрэглэгчдийг нилээн
татаж, хоорондоо өрсөлдөх сонирхол төрүүлдэг.

Тэгвэл энэ
үйлчилгээнээс санаа авч Автомашин үйлдвэрлэгч Ниссан фирм Nissan Leaf
хэмээх шинэ зүйлийг гибрид, цахилгаан хөдөлгүүртэй Nissan автомашины
жолооч нарт зориулан гаргажээ. Сүүлийн үеийн ийм төрлийн хөдөлгүүртэй
машинтай бол эрчим хүчийг ямар хэмжээгээр хэмнэж байгаагаас шалтгаалан
тухайн бүс нутагт жолооч нар Ранк буюу эрэмбэтэй болно. Эрчим хүч
хамгийн сайн хэмнэсэн жолооч нар алт, мөнгө, хүрэл цом авч, нэр нь
хамгийн түрүүнд гарах бөгөөд энэ нь жолооч нарт цахилгааны хэрэглээг
хэмнэх ухамсар суулгахад чухал нөлөөтэй гэж байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж