“Щелкунчик ба хархны хаан” 3D кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Щелкунчик ба хархны хаан” 3D кино нээлтээ хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ОХУ-ын найруулагч Андрей Кончаловскийн “Щелкунчик ба хархны хаан” киног Европ болон АНУ-ын кино театруудад  нэгдүгээр  сарын 1-нээс  эхлэн үзүүлж эхэллээ. 3D форматаар хийсэн энэ бүтээл зул сарын баяраар ОХУ-д  нээлтээ хийсэн аж. Найруулагч Андрей Кончаловский П.Чайковскийн бүтээлийг дэлгэцэд буулгахаар 40 жил мөрөөдсөн хэмээн нэгэн  ярилцлагадаа өгүүлжээ. 90 сая долларын өртгөөр бүтсэн уг киноны гол дүрүүдэд Элли Фаннинг, Чарли Роу, Натан Лейн, Джон Туртурро, Фрэнсис де ла Тур, Юлия Высоцкая, Ричард Грант нар тогложээ. Дашрамд сонирхуулахад хархны хаан, хатны дүрд ОХУ-ын эстрадын нэрт дуучин Алла Пугачева болон Филипп Киркоров нар дуу оруулсан юм байна.

    А.Зул    

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж