“Нарны галт тэрэг”-ээр шинэ оноо угтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Нарны галт тэрэг”-ээр шинэ оноо угтжээ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 11 дэх удаагаа “Нарны галт тэрэг” аяллыг зохион байгууллаа. Шинэ оны эхний өдөр ургахын улаан нарыг харахаар энэхүү аялалд Монголын төрийн түшээд болох  Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс гадна их аварга Д.Дагвадорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан болон гадна дотнын 200 гаруй хүн зорчжээ. Нийслэл хотоос  95 км зайтай орших “Хангай” зөрлөгт шинэ оны эхний өдрийн нар мандахыг харахаар ирсэн зочид “Уяхан замбуу тивийн наран” дуунд уясан хүслээ залбиран цай, идээний дээжээ өргөн барьжээ. Үүний дараа шинэ өглөөний галаа бадраан цам, бөөгийн бүжгээр нараа баясган төрийн далбаагаа мандуулжээ.

“Нарны галт тэрэг”-ээр шинэ оноо угтжээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж