Юанийн ханш 200 төгрөгөөс буулаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Юанийн ханш 200 төгрөгөөс буулаа

Гадаад валютын ханш буурч төгрөг чангарч байна. Өнгөрч буй долоо хоногийн хувьд ам.долларын ханш 1400 давж байснаа буурч 1360 төгрөгт хүрсэн бол юанийн ханш 200 төгрөгөөс буурч 199 төгрөгөөр үнэлэгдсэнээрээ онцлог байлаа. Найман шарга, Уран уургач, Хатан сүлд зэрэг валют арилжааны цэгүүдээр ам.долларыг 1363 төгрөгөөр авч, 1368 төгрөгөөр зарж байсан бол еврог 1845 төгрөгөөр авч, 1855 төгрөгөөр арилжаалж байв. Юанийг 199 төгрөгөөр авч, 201 төгрөгөөр зарж байлаа. Харин ОХУ-ын рубль, БНСУ-ын вонын ханш харьцангуй тогтвортой байгаа ажээ. Рублийг 45,7 төгрөгөөр авч 46,2 төгрөгөөр зарж байгаа бол воныг 1,21 төгрөгөөр авч, 1,24 төгрөгөөр арилжаалж байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж