Агаарт гурван удаа бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Агаарт гурван удаа бууджээ

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга Д.Бауржан өнгөрсөн сарын 27-нд агаарт гурван удаа  бууджээ. Тэрбээр базындаа шөнө очтол хаалгаа тайлж өгөөгүй байна. Үүнд уурлаж “Вепрь” маркийн буугаар агаарт гурван удаа буудсан аж. Түүнийг базынхаа хаалгыг тайлахаар хөшиж байхад нь цагдаагийнхан саатуулсан байна. Тэрбээр аймгийнхаа МАН-ын бүлгийн дарга төдийгүй Шуудан үйлчилгээний газрын даргын алба хашдаг нэгэн аж. Түүнийг агаарт буудаж танхайрсан талаар тус аймгийн холбогдох албаны хүмүүүс мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж