Хөвсгөлд 100 гаруй мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 100 гаруй мал хорогджээ

Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-нд 20 дахь хуралдаанаа хийж, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар  манай орны нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгийн Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг  цастай байна. 15 аймгийн 86 суманд байдал хүндрэх нөхцөл бүрдсэн бөгөөд Завхан, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим сумын нутагт цасны зузаан 20 см хүрч хатуурчээ. Хөвсгөл аймагт 100 гаруй мал хорогдсон, орон нутагт байршуулах нөөцийн өвс, тэжээлийг хуваарийн дагуу хүргэсэн тухай албаны хүмүүс хэллээ.  Цаг агаарын урьдчилсан мэдээг шуурхай, боломжит бүх хэлбэрээр хүргэж байгалийн аюулт үзэгдлийг аль болох хохирол багатай давах, аюултай үзэгдлийн мэдээг орон нутгаас байнга авах, Онцгой байдлын газар, хэлтсүүдийг албаны бэлэн байдалд ажиллуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгээ үргэлжлүүлэхийг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллагад үүрэг болголоо. Энэ сарын 1-6-ны  өдрүүдэд цас орж хүйтрэн, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй учир хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, зам даваа хаагдахаас сэргийлж, хаагдвал тухай бүр шуурхай нээж байхыг даалгав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж