Гоёо брэнд батламжаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Гоёо брэнд батламжаа гардан авлаа

Гоёо брэнд ISO 9001:2010 шинэчлэгдсэн стандандартыг амжилттай хэрэгжүүлж батламжаа гардан авлаа

Монголын ноос, ноолуур боловсруулах салбарын хөгжлийг манлайлан  тасралтгүй 8 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Гоёо” ХХК  нь Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 шинэчлэгдсэн стандартыгамжилттай хэрэгжүүллээ. Ийнхүү  салбартаа анхдагчидын нэг болж шинэчлэгдсэн олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартын батламжийг гардан авч байгаа нь  Гоёо ХХК-аас дэлхийн зургаан орны  зах зээлд гаргадаг   загварыг тодорхойлогч “Гоёо”, Азийн хүүхдийн хувцасны шилдэгээр өргөмжлөгдсөн  “Cashmere kids”  брэндүүд чанарын өндөр шаардлагыг хангасан  гэдгийг баталж байгаа хэрэг юм.

Зөвхөн үйлдвэрлэлийн хувьд тооцоход Гоёо ХХК-ийн зах зээлд гаргадаг брэндүүд Италийн үйлдвэрүүдэд мөрддөг гүйцэтгэн боловсруулалтын технологийн горимоор бүтээгддэгээс гадна үйлдвэрлэлийн болон хөндлөнгийн хяналтын маш нарийн 60 гаруй шалгуур үзүүлэлтээр шалгагддаг  байна.


“Гоёо” ХХК-ийн чанарын бодлого нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэн чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлж дэлхийг гоёсон брэндийг  хөгжүүлэх явдал бөгөөд ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлснээр  энэхүү зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж байна. Гэхдээ тус компанийн хамт олон энэхүү амжилтаа цаашид  улам бүр ахиулах, гадаад дотоодын хэрэглэгчдийнхээ итгэлийг бататган  ажиллахаар шинэ онд олон ажлыг төлөвлөжээ. Ийнхүү   “Гоёо” ХХК  чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 шинэчлэгдсэн стандартыг амжилттай хэрэгжүүлж оны өмнө Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, худалдаа,  үйлчилгээний хөгжилд шинэ хуудас нээлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж