Хятад улс юанийхаа ханшийг өөрчлөн санхүүгийн тоглолт хийж байгаа эсэх тухай тайлан гаргах хугацааг хэдэн сараар хойшлууллаа гэж дэд нарийн бичгийн дарга Tim Geithner мэдэгдсэнийг “BBC” агентлаг дамжууллаа. Анхны хуваариар тус тайланг дөрөвдүгээр сарын 15-нд гаргах ёстой байсан юм. Энэ шийдвэр АНУ-Хятад хоёрын харилцаанд сайнаар нөлөөлж магадгүй ч АНУ-ын зарим хууль тогтоогчид үүнд таатай хандахгүй байна. Хятад улс зориуд юанийнхаа ханшийг доогуур барьснаас болж эдийн засагт нь хохирол учирч байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа. Гэвч амаар мэдэгдэл хийх албан ёсоор дүгнэлт гаргах хоёр хоёр өөр зүйл. Тийм шийдвэр гаргаснаас болж АНУ Хятадын эсрэг ганцаараа хориг тавих ба энэ нь хоёр улсын хоорондын харилцааг бүр муутгаж болзошгүй.
Ойрын ирээдүйд болох уулзалтууд тухайлбал G20, АНУ Хятадын дээд хэмжээний чуулганы үеэр коммунист их гүрний байр суурийг өөрчлөхөд нөлөөлүүлж магадгүй тул түүнийг харгалзан тайлан гаргах хугацааг хойшлуулсан гэж ноён Geithner тайлбарласан. Одоогийн нөхцөл байдалд Хятадыг валютын дамчин гэж цоллох нь АНУ-ын засгийн газарт тийм ч таатай биш. Хятадын ерөнхийлөгч Hu Jintao энэ сарын сүүлээр Вашингтонд айлчлах ба тэр үеэр Хятадыг цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Ираны эсрэг илүү хатуу хориг тавихад оролцуулахаар шахах гэж байна. Гэвч Хятадын валютын асуудлаас болж Хятадад илүү хатуу хандах хэрэгтэй гэж АНУ-ын хууль тогтоогчид засгийн газраа шахаад байна. Юаны доллартай харьцах ханш бараг хоёр жилийн турш доогуур байгаа нь АНУ-ын эдийн засагт шууд, сөргөөр нөлөөлж байна гэж АНУ-ын Конгрессын гишүүд үзэж байгаа юм.

Т.Бадрах