8 настай хүү сонирхолтой судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

8 настай хүү сонирхолтой судалгаа явуулжээ

Дунд сургуульд шинжлэх ухааны туршилт хийх нь ихэнхдээ хоосон яриа байдаг.  Харин Associated Press агентлаг маш сонирхолтой судалгаа явуулсан найман настай хүүгийн судалгааны тайлан шинжлэх ухааны нэр хүндтэй нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн тухай мэдээлжээ.

Британийн Хатан хааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүлд Английн Девон хотын 8 настай хүү хэдгэнэ өнгө болон хээг хэрхэн ялгаж хардагийг өнгийн харандаагаар зурсан диаграмаар үзүүлсэн судалгааг нийтэлсэн байна.

Харин Лондонгийн их сургуулийн эрдэмтэд зөгийг сахараар урамшуулан өнгө ялгахад сургасан байна. Эрдэмтдийн баталж буйгаар зөгий сурах чадвартайгаас гадна өнгө, зураасны ялгааг тогтоож чаддаг аж.  Энэ ололтыг  Хатан хааны нийгэмлэг  цоо шинэ дэвшил гэж үнэлсэн байна. Британийн Хатан хааны нийгэмлэг 300 гаруй жилийн өмнө байгуулагдсан бөгөөд дэлхийд нэртэй эрдэмтэд ажилладаг.
Хүүгийн судалгааны тайлан "Сармагчин хүнтэй төстэй учраас эрдэмтэд энэ амьтныг ихээр судалж байна. Зөгий ч бас хүнтэй төстэй.” гэж эхэлдэг аж. Урьд нь хэний ч хийж байгаагүй зүйлийг туршдагаараа шинжлэх ухааны туршилт маш сонирхолтой бас хөгжилтэй гэж хүү ярьжээ. 

Хүүгийн явуулсан туршилтийг эрдэмтэд сайшааж байгаа бөгөөд байгалийн тайлагдаагүй нууцыг хүүхдүүд нээж эхэллээ гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж