
2009 онд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоог 2010 онтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2009 онд 30 гаруй сэтгүүлч нэг дор Филлипиний өмнөд хэсгийн Минданогийн халдлагад өртөж үрэгдэж байжээ. Харин 2010 онд Пакистанд хамгийн олон буюу 11, Иракт долоо, Мексикт долоон сэтгүүлч тус тус амиа алдсан бол Африкийн орнуудад мөн долоон сэтгүүлч тэр дундаа Сомалид гурав нь үрэгджээ. Түүнчлэн 2010 онд сэтгүүлчидтэй холбоотой шинээр нэмэгдсэн гэмт хэргийн төрөл нь хувийн блогтой хүмүүс баривчлагдаж, хулгайлагдсан явдал байлаа.
Б. Энхцэцэг