
Үерийн аюулд нэрвэгдсэн уул уурхайн аварга том Rio Tinto, BHP Billiton компаниуд нь австралийн коксжих нүүрсний 25 хувийн бүтээгдэхүүнийг олборлож, хөрш зэргэлдээ азийн орнуудын зах зээлд нийлүүлж байдаг.
Австралийн ерөнхий сайд Julia Gillard үерийн аюулд уул уурхайн салбар ихэд нэрвэгдсэнийг дурдаад уул уурхайн олон компани ажилтнуудтайгаа гэрээгээ цуцалж эхэлснийг дурдсан байна.
Франц, ХБНГУ-ын нутаг дэвсгэртэй эн тэнцэхүйц нутаг үерт автагдаж, 200000 хүн үерийн аюулд учраад байгаа тус газар луу нисдэг тэрэгнүүд илгээх оролдлогыг Австралийн засгийн газар хэрэгжүүлэхээр оролдож байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг