“Бидний хамтын амьдрал аз жаргал, гуниг зовлонгоор ээлжлэн байсан. Хайр сэтгэлдээ умбаж, хамтын амьдралаа дөнгөж эхлүүлж байсан үе минь одоо ч сэтгэлд тод байна. Харин түүний дараанаас хөвөрч эхэлсэн хууран мэхлэлт, урвалт тэр бүхнийг би мартахыг хичээдэг. Би өнгөрсөн амьдралынхаа хар бараан дурсамжийг хэзээ эргүүлэн сөхөж, гомдол харуусал өөртөө хураахыг хүсдэггүй. Би нөхөртөө гомдож, үзэн ядаж чаддаггүй. Бид адилхан л бие биедээ хайрлаж, дурлаж байсан. Бас адилхан л сэтгэл зүрхнийхээ өвдөлтийг мэдэрсэн. Тиймээс өнгөрсөн бүхнийг хувь тавилан байж дээ гээд л өнгөрөөх хамаагүй хялбар санагддаг” хэмээн хуучилжээ.
Түүний нөхөр Ashley Cole байнга өөр бүсгүйчүүдтэй нэр холбогдож, эхнэрээ хуурдаг байснаас болж хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан юм.