Арканзасын голд олон загас үхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Арканзасын голд олон загас үхжээ

Арканзас мужийн хэвлэлийн төлөөлөгч ням гаригт мэдэгдэл хийж, 100 мянган загас тодорхой бус шалтгаанаар үхсэн явдлыг судлах ажил эхэлсэн тухай мэдээлсэн байна. Үхсэн загаснууд эрэг дагуу хөвөн гарч ирсэн байна. Пүрэв гаригт олон мянган загас үхсэн байхыг олсон юм. Мэргэжилтнүүд үхсэн загаснаас шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг олохоор ажиллаж байгаа юм. Холбогдох байгууллагын албан тушаалтан Кэйт Стефенс хэлэхдээ загас ингэж олон тоогоор үхэх явдал жил бүр гардаг аж. Гэхдээ хамгийн сүүлийн хэрэгт үхсэн загасны тоо хэт их байгаа юм байна. Хачирхалтай нь энэ явдал ганцхан шуугидаг загасны төрөлд л тохиолдсон юм.

“Хэрэв гол хордсон бол ганц төрлийн загас бус, бүх загас үхэх байсан” гэж Стефенс хэлжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж