Күнзийн институт шилдэгт багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Күнзийн институт шилдэгт багтжээ

МУИС-ийн дэргэд  хоёр жилийн өмнө байгуулагдсан Күнзийн институт 2010 оны дэлхийн шилдэг Күнзийн институтээр шалгарчээ. Хятадын эртний их сэтгэгч Күнзээр нэрлэгдсэн хятад хэл, соёлыг судлах, зааж сургах, сурталчлан түгээх, хятад хэлний сургалтын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилготой институт дэлхийд 322, сургалтын танхим 370 байдаг аж. Эдгээрээс шилдэг 30 институтыг жил бүр шалгаруулдаг юм байна. Түүнчлэн Бээжингийн Күнзийн институтийн төвөөс жил бүрийн арванхоёрдугаар сард дэлхийн 96 оронд буй бүх институтийн төлөөлөгчдийг урьж хуралдан, жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, ирэх оны зорилтоо дэвшүүлдэг аж. МУИС-ийн Күнзийн институтын хувьд 700-аад өрсөлдөгчөөс шилдэг 30 институтын тоонд багтаж гуравдугаарт бичигдсэн нь том амжилт гэж үзжээ. Улаанбаатарын Күнзийн институт 2011 онд хятад хэлний уламжлалт сургалтыг өргөжүүлэх,  Монгол дахь хятад судлалыг эрчимжүүлэхэд анхаарахаа Бээжинд болсон хурлын үеэр мэдэгджээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж