Арканзаст 5000 шувуу унаж үхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Арканзаст 5000 шувуу унаж үхжээ

АНУ-ын Арканзас мужид 5000 хар хөөндий шувуу унаж үхсэн хачирхалтай явдал гарчээ. Албан тушаалтнууд үүний шалтгааныг олохоор даваа гаригт ажиллаж эхэлсэн байна. Шувууд Бийбе бүст бямба гаригт унасан байна. Арканзасын холбогдох байгууллагын албан тушаалтан Кэйт Стефенс “Энэ талаар сонссон даруйдаа очсон. Намайг тэнд очсоны дараа ч шувууд унасаар байсан” гэж хэлжээ.
Байгаль орчны мэргэжилтнүүд 65 шувууг шинжилгээнд зориулан авсан байна. Гэхдээ шувуу судлаач Карен Роүв энэ явдлыг тийм ч ер бусын зүйл биш гээд үүний шалтгаан нь аянга, эсвэл өндөр дэх мөндөртэй холбоотой байж болох тухай хэлэв. Баасан гаригт хүчтэй шуурганы урсгал Арканзас мужийг дайран өнгөрсөн тул түүний үг үнэн байж болох. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Шинэ жилийн шөнө олон тооны салют буудсанаас болж хар хөөндий цочирсон байж болзошгүй аж. Биологичид ч мөн адил шувуудын үхэл цочирдолттой холбоотой гэж үзэж байгаа аж.

“Зөвхөн хар хөөндий л унаж, үхсэн болохоор хордолттой холбоотой биш байх. Гэхдээ үүнийг батлахын тулд задлан шинжилгээ хийх хэрэгтэй” гэж Стефенс хэллээ. Одоо Бийбе хотын удирдлага үхсэн шувуудыг цэвэрлэх ажиллагаа эхлүүлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж