Түр болов амсхийсэн УИХ-ын гишүүд өнөөдөр хаврын чуулгандаа ирцгээнэ. Дааганаас унадаггүйг сануулсан иргэний хөдөлгөөнүүд их хурлын гишүүдийн амыг асуухаар өнөөдөр мөн л жагсана. Хэрэвзээ эрхэм гишүүд амласнаа биелүүлэхгүй бол зөөлөн сэнтийгээсээ буухыг тулгах л тэдний гол зорилго оршиж буй. Дан ганц иргэний хөдөлгөөн гэлтгүй эмч, багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн ширүүхэн шаардлага тэднийг хүлээж байна. Хаврын чуулганаар шийдэх хамгийн чухал асуудлыг тэргүүн эгнээнд иргэний хөдөлгөөн, эдийн засагчдын шүүмжлэлийг хүлээж, гүйцэтгэх засаглалынхны чадан ядан тайлбарлахыг оролдож буй Оюутолгойн гэрээг ёсоор болгож нэг мөр асуудлыг шийдэж, их ажлыг эхлүүлэх явдал. Эх орны хишгийг өгч эхлэх тухай мэдэгдсэн гүйцэтгэх засаглалын шийдвэрийг хэрэгжүүлж, тэдэнд ажиллах боломжийг УИХ олгох нь хамгаас чухал.
Нийгэмд хүлээгдэж буй Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах, түүнийг тойрсон асуудлыг шийдвэрлэх гарцыг олох, төрийн оролцоог тогтоох нь урьд урьдын чуулганаас энэ удаагийн чуулганыг онцолж буй юм.
Энэхүү ордын нүүрсний олборлолт, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулах, тээвэрлэлт буюу төмөр зам, авто зам, эрчим хүч, усны хангамжийг шинээр бий болгох, бүтээгдэхүүн борлуулах, хилийн боомтын чадавхийг нэмэгдүүлэх болон хөрш орнуудын далайн боомтыг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бий болгох хаврын чуулганы гол зорилго оршино гэж хэлсэн ч болно.
Тиймээс ч яахын аргагүй Монголын хөгжлийн түүхэнд чухал ач холбогдол бүхий асуудлуудыг шийдэх нэн хариуцлагатай, басхүү ширүүхэн эсэргүүцэлтэй хаврын чуулганы нээлт халуухан болох нь дамжиггүй.

Л.ТӨГС