Рэппэр 50 центийг секс бичлэг цацсан хэргээр буруутгалаа | News.MN

Рэппэр 50 центийг секс бичлэг цацсан хэргээр буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Рэппэр 50 центийг секс бичлэг цацсан хэргээр буруутгалаа

Флоридагийн иргэн Lastonia Leviston
50 центийг шүүхэд өглөө. Тэрбээр 50 центийг түүний секс хийж байгаа
бичлэгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, интэрнэтээр цацсанд дургүйцжээ.
Түүний хуучин найз залуу гэх Куртис Жэмис Жэксон түүнтэй 2008 онд секс
хийж байсан бичлэгээ 50 центэд зарсан байна. Нью Йоркын дээд шүүх энэ
асуудлаар энэ долоо хоногт хуралдах аж. Левистон хэлэхдээ "50 цент
хиймэл үс зүүн, урт нөмрөг нөмрөн видео бичлэг рүү өөрийнхөө бичлэгийг
дундуур нь оруулсан байна" гэжээ. Рэппэр видео бичлэгийг
www.youtube.com сайтад оруулахаасаа өмнө өөрийн цахим хуудас болох
www.Thisis50.com-д хийсэн байжээ. Эмэгтэйн өмгөөлөгч хэлэхдээ "Энэ
бичлэгийг АНУ-ын төдийгүй дэлхий дахины сая сая хүмүүс үзсэн. Түүний
нэр төр, зүс царайг зөвшөөрөлгүйгээр ашиглан, сэтгэл санааны гүн
хямралд оруулсан учир гомдолтой байна" гэжээ.

Э.Аз

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж