Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулах юм байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж , санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж