УИХ-ын дарга “хоншоор”-той

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “хоншоор”-той

Өнгөрсөн жилийн УИХ-ын отгон хуралдааын буюу арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн нэгдсэн чуулганыг УИХ-ын гишүүд өглөө 10 цагаас яг таг цагт нь. Түүгээр ч барахгүй өдөр чуулганы завсарлагаагаар гарч хоол цайгаа идэж уулгүй өдөржин эл ам, хэрүүл тэмцэлтэйхэн шиг хуралдсан.

Хамгийн сонин нь жирийн өдрүүдэд чуулганы танхимд УИХ-ын нийт гишүүдийн бараг л 40 хувь нь УИХ-ын нэгдсэн чуулгандаа сууж оролцож харагддаггүй. Эсвэл орон гаран ”гүйлдэж” байдаг бөлгөө.

Гэтэл өнгөрсөн 31-ны өдрийн хуралд өвчтэй гээд чөлөө аваад АНУ, Англи, ОХУ-д явж байна гэх сураг дуулдаач С.Баяр, Хамгийн залуугаараа цоллуулдаг С.Бямбацогт зэргийн гишүүдийг эс тооцвол бараг л бүгд ирсэн байлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар тухайн өдөр ердөө гуравхан асуудал хэлэлцэх байсан юм. Харин энэ өдөр Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд асар чухал ач холбогдолтой гэж ирээд МАН-ын дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргаас гуйж гуйж эхлээд хоёр цагийн завсарлага “царай алдсан”. Гэтэл нөгөө “парт”-ны нөхөд нь эсэргүүцэж бослого гаргах шахаж, “бэлгийн зам”-аар ирсэн хэдэн ширээ сандлаасаа өндөлзөөд байхаар нь аргаа бараад сүүлдээ нэг цагийн завсарлага өгөөч гэж Лүндээ дарга гэж шалдаа буусан. Гэтэл санаанд оромгүй явдал болж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намынхаа нөхдөд “хоншоор” зааж хугацаагүй завсарлага олгож шинэ оны бэлэг барив. 

А.Балтхүү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж