
2016 оны зуны олимпийн наадмын бэлгэдэл нь улбар шар, ногоон болон цэнхэр өнгө хосолсон бөгөөд гар гараасаа хөтлөлцөн, бүжиж буй гурван хүнийг дүрсэлсэн байна. Ёслолын үеэр “Рио-2016” олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Нузман “2016 оны Риогийн олимпийн лого нь хүсэл тэмүүлэл, шинэчлэл өөрчлөлтийг бэлгэдэж байгаа” хэмээжээ. Тус арга хэмжээнд мөн ОУОХ-ны тэргүүн ноён Жак Рогге оролцсон байна.
С.Цэлмэг