Ralph Lauren-ы хувийн гаражид зочилсон нь

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ralph Lauren-ы хувийн гаражид зочилсон нь

Америкийн загварын ертөнцийн “могул” Ralph Lauren-ы авто цуглуулгыг үзэж, сонирхохоор Vanity Fair сэтгүүлийнхэн түүний гаражид зочилжээ. Багахан хэмжээний авто музей гэж болох Ralph Lauren гараж Нью-Йоркийн Уэстчестер дэх эдлэн газарт байрладаг. Дэлхийн хамгийн үнэтэй автомашинаас гадна өвөрмөц гайхалтай загвартай, дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болсон, хуучны загвартай гээд түүний гаражид төрөл бүрийн төмөр хөлгүүд байдаг аж. Гаражны багагүй талбайг хамарсан Ferrari хэсэгт автомашин сонирхогчдын мөрөөдөл болсон 1958 оны Testa Rossa-гаас гадна 60 гаруй төрөл, загварын Ferrari багтсан байдаг гэнэ. Түүнчлэн 40 сая ам.долларын үнэтэй дэлхийн хамгийн үнэтэй төмөр хөлөг болох 1936 оны Bugatti Type 57SC Atlantic, 1934 оны Bugatti Type 59 Grand-Prix, 1938 оны Alfa Romeo Mille Miglia, дэлхийд цор ганц гэгдэх 1930 оны Mercedes-Benz SSk “Count Trossi”, 1957 оны Jaguar XKSS, McLaren F1, 1929 оны “Blower” Bentley, Ferrari 250GT, Америкт цор ганц байдаг Lamborghini Reventon Roadster гээд олны нүдийг хужирлах автомашин цөөнгүй бий.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж