Ө.Уянга өндөр үнэлгээ авав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ө.Уянга өндөр үнэлгээ авав

“Классик Жем” хамтлагаар олонд танигдсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч Ө.Уянга чадварлаг жүжигчин гэдгээ баталжээ. Тэрбээр хоёр сарын өмнө нээлтээ хийсэн “Мамма Миа” мюзикл уран сайхны кинонд жүжигчин Т.Хулангийн ээжийн дүрд тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ. Энэ кинонд дуучин Ө.Уянга, жүжигчин Т.Хулан болон “Universe Best Songs-2010” наадмын шилдэг оролцогчид тоглосон юм. Дуучин Ө.Уянга нь одоогоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд дэлхийн сонгодог дууриудад гол дүрийг бүтээж байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрийг гайхалтай амьдруулж дуурийн урлагт хайртай үзэгчдийн бишрүүлсэн юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж