Төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн төлбөрийг хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн төлбөрийг хийж эхэлжээ

“Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Сангийн яам  Монгол банкинд  Засгийн газрын 6.0 тэрбум төгрөгийн бонд арилжаалан орон сууцны зээлийн эхний санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Ингэснээр зээл олгох шийдвэр гарсан 180 зээлдэгчийн зээлийн төлбөрийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөгийг орон сууцаа борлуулж байгаа нийслэл болон орон нутгийн барилгын компаниудын банкин дахь дансанд шилжүүлж эхэлсэн байна.
Харин дараагийн 100 зээлдэгчийн зээлийн хүсэлтийг багцлан  энэ долоо хоногт багтаан Сангийн яаманд бонд арилжаалах захиалга өгч шийдвэрлүүлэх аж.
Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаа сонгох, барилгын компаниудыг орон сууцны борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь шатны “Орон сууц 4000-2” үзэсгэлэнг удахгүй зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлыг Орон сууцны санхүүжилтын корпораци зохион байгуулах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж