Дунд сургуулийн багш аллага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Дунд сургуулийн багш аллага үйлджээ

Москва хотод болсон алан хядлагыг үйлдсэн амиа золиослогч эмэгтэйчүүдийн нэг нь сургуулийн багш байсан гэх мэдээлэл өчигдрөөс Оросын хэвлэлээр мэдээлэгдэж эхэллээ. Амèа золиослогчдын зургийг нийтэд зарлан тавьсаны дараа Дагестаны зүүн нутгийн нэгэн суурингийн иргэн Магомедов өөрийн охиныг таньсан тухайгаа мэдээлсэн байна. Тэр хэлэхдээ “Эхнэр маань охиныгоо хамгийн сүүлд харахдаа яг ийм улаан ороолт зүүгээд явж байсныг баталж байсан. Бид зургийг нь хармагцаа л түүнийг таньсан” гэж хэлсэн байна. Тэдний хэлсэн үнэн бол Москвагийн метроны Парк культуры станцад бөмбөг тэсэлж 12 хүний амийг бүрэлгэсэн эмэгтэй нь 28 настай, дунд сургуулийн багш Мариам Шарилова болж таарч байна. Тэд өөрийн охиныг 3-р сарын 29-ны алан хядлага болохын яг өмнөх өдөр нь алга болсон гэж ярьж байгаа бөгөөд харин яаж яваад нийслэлд очсоныг нь хэлж чадахгүй байгаа ажээ. Одоогоор Москвагийн дэлбэрэлтэд нийт 40 хүн амь үрэгдэж 121 хүн шархадсан мэдээтэй байгаа билээ. Мөн эхний бөмбөг тэсэлсэн амиа çолиослогч нь 17 настай исламын салан тусгаарлагч дайчны бэлбэсэн гэргий байсан тухай мэдээлж байгаа юм. Мөн өчигдөр Даестаны Басербаш суурингийн дэргэдүүр өнгөрдөг төмөр зам дээр карго ачааны галт тэргийг дэлбэлэн замаас нь гаргасан байна. Албаны хүмүүс хэлэхдээ энэ нь Москвад болсон алан хядлагын үргэлжлэл байх магадлалтай гэж байгаа юм. Харин энэ дэлбэрэлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Мэдээллийн эх сурвалж BBC-ээс….

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж