Галын 20 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Галын 20 дуудлага иржээ

Баярын өдрүүдэд буюу өнгөрч буй жилийн сүүлийн, энэ жилийн эхний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт галын 20 дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу  Зүүн дөрвөн замын урд зам дээр өчигдөр15:15 цагийн үед Hyundai загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг  шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиж унтраажээ. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Тэх худалдааны төвийн баруун талд 16:23 цагт иргэн Ч-ийн 3,5х5 метрийн хэмжээтэй байшин, д хогшлын хамт шатаж байсныг унтраажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж