“Цөмийн холокост” болно гэж Пхеньян Сөүлд сануулав

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

“Цөмийн холокост” болно гэж Пхеньян Сөүлд сануулав

Өмнөд Солонгосын хилчид. Фото: AP

Хэрэв Солонгосын хойгт дайн болбол “цөмийн холокостод” хүргэнэ гэж Хойд Солонгос өмнөд хөршдөө сануулсан байна. Нэгдүгээр сарын 1-нд хэвлэгдсэн Хойд Солонгосын гурван сонины тэргүүн өгүүллээс иш татан энэ тухай "Ренхап" агентлаг мэдээлжээ.

БНАСАУ-ын албан ёсны сонинуудын шинэ жилийн тэргүүн өгүүлэл нь коммунист улсын бодлогын чиг хандлагыг илэрхийлдэг гэж үздэг. Энэ жилийн өгүүлэл өнгөрсөн жилийнхээс АНУ-тай дайсагналаа зогсоохыг уриалаагүйгээрээ өөр байна гэж шинжээчид үзэв.

Гэсэн ч Пхеньян бүс нутгийн цөмийн зэвсэглэлийг хураах талаар үг дуугарч хоёр Солонгос харилцааг идэвхтэй хөгжүүлж, цэргийн сөргөлдөөнийг зогсоох тухай уриалсан байв.

Ёнпхёндо арлын сөргөлдөөн Пхеньянын хүчин чармайлтаар бүрэн хэмжээний дайнд оруулаагүй гэж Хойд Солонгос бичсэн байв. “АНУ-ын дайнчдын” өрөөсөн дугуй нь болсон Сөүлийг бүс нутаг дахь цэргийн хээрийн сургуулиа зогсоохыг Хойд Солонгос уриалсан байлаа.

Уг өгүүлэлд засгийн эрхийг Ким Чон Ынд шилжүүлж байгаа талаар огт дурдаагүй байв. Энэ жил Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ой болох учраас агуу удирдагчийнхаа гэрээсийн дагуу цэцэглэсэн улс байгуулахын тулд “ширүүн эрч хүч гаргахыг” иргэддээ уриалжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньянын энэ эрмэлзлэлийг итгэл муутай хүлээн авсан байна. Батлан хамгаалах яамны өндөр тушаалын эх сурвалж мэдэгдэхдээ тэд энх тайвныг уриалсан ч гэсэн Хойд Солонгосын армийн байлдааны бүрэн бэлэн байдлыг өгүүлсэн гэжээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж