Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

ХБНГУ-д төрөлт өсчээ

Фото: AP

ХБНГУ-д 2010 оны эхний гурван улиралд 510 мянган хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээсээ 3,6 хувиар өсч сүүлийн 10 жилд хамгийн өндөр өсөлт болсон тухай Sueddeutsche Zeitung бичсэн байна.

Холбооны статистикийн газрын мэдээгээр 2010 онд төрсөн  хүүхдүүдийн тоо өссөн нь төрөх насны эмэгтэйчүүдийн тоо (15 – 45 нас) сүүлийн үед жилдээ 300 мянгаар хорогдож байгаагийн дэргэд гайхмаар тохиолдол гэнэ.

Хоёр жилийн өмнө ХБНГУ-д 665 мянган хүүхэд төрсөн нь хамгийн бага үзүүлэлт байлаа. Энэ нь 1964 оныхоос хоёр дахин бага тоо байсан ажээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж