Германчууд ихээхэн алдагдалтайгаар оныг үдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Германчууд ихээхэн алдагдалтайгаар оныг үдэв

Фото: AP

Германы хот, нийгэмлэгүүд 2010 оныг дэлхийн II дайнаас хойш хамгийн их төсвийн алдагдалтайгаар үдэв. Нийт алдагдал 11 тэрбум евро болжээ гэж Tagesschau мэдээлсэн байна.

Германы хотууд ба нийгэмлэгийн холбооны (DStGB) ерөнхийлөгч Роланд Шеферийн (Roland Schaefer) ярьснаар хотын засаг захиргаа эдийн засгийн нааштай байдлыг ашиглаж чадаагүй бөгөөд эдийн засгийн гүнзгий хямралд байгаа гэнэ.

Зарлагын гол шалтгааны нэг нь нийгмийн хангамжийн өсөлт болоо гэж Шефер нэрлэв. Өнгөрсөн жилд нийгмийн хэрэглээнд орон нутгийн төсвөөс 41 тэрбум евро зарцуулсан. Арван жилийн өмнө үүнд 26 тэрбум евро зарцуулж байсан юм.

Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид санхүүгийн боломжийн эцсийн ирмэгт ирсэн учир холбооны эрх баригчид яаралтай тусламж үзүүлэхгүй бол сүйрэл гарч болохыг сануулсан байв.

Хотуудын нуруунд үүрэгдээд байгаа зарлагын хэсгийг төв авах ёстой гэсэн байв. Энэ талаар ч арга хэмжээ авч байгаа. Сангийн сайд Вольфганг Шойбле  өндөр насны  тэтгэврийн суурь төлбөрийг авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байв. Тэр мөнгө нь жилдээ 3,9 тэрбум евро бөгөөд үүнийг орон нутаг хангалтгүй гээд нэмэгдүүлэх ёстой гэжээ. Нийгмийн байр сууц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд татан оролцуулах зардал 20 тэрбум еврог улс өөрөө төлөх ёстой хотынхон үзэж байгаа юм.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж