Торнадо хуй салхинд зургаан хүн хэлмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Торнадо хуй салхинд зургаан хүн хэлмэгдэв

Торнадо. Фото: Yonidebest с wikipedia.org    

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Арканзас, Миссури ба Иллинойс мужаар дайрсан хуурай газрын шар салхинд зургаан хүн амь үрэгдсэн тухай  Agence France-Presse мэдээлжээ.

Агаар мандлын хуй салхи Арканзас мужид өглөөний зургаан цагт орж ирэх үеэр гурван хүн үрэгдэж, найман хүн гэмтэв. Мөн Миссури мужид гурван хүний амь үрэгджээ.

Салхинд олон байр байшингийн дээвэр хийсч олон машин онхолдсон байна. Торнадо орон нутгийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээг гэмтээсэн учраас аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж