Христийнхэн ба лалынхны хооронд мөргөлдөөн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Христийнхэн ба лалынхны хооронд мөргөлдөөн гарлаа

Шинэ жилийн шөнө Александри хотноо христийн сүмийн дэргэд бөмбөг дэлбэрч христийнхэн ба лалынхны хооронд ноцтой мөргөлдөөн гарчээ.

Уурлан хилэгнэсэн христийн  сүсэгтнүүд лалынхны зүг чулуу нүүлгэн зодоон гаргасан байв. Цагдаагийнхан мөргөлдөөнийг зогсоосон бөгөөд хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна.

Аллагын улмаас 21 хүн амь үрэгдэж 24 хүн бэртсэн гэсэн мэдээлэл байна.  
Сүсэгтнүүд сүмээс гарч машиндаа суухаар явж байх үед дэлбэрэлт гарсан байв. Тэсрэх төхөөрөмжтэй машины жолооч, зорчигч дэлбэрэлтийн өмнө машинаа орхин явсан байжээ. Үүнээс гадна 2-3 машин бас дэлбэрсэн байна.

Амь үрэгдэгсдийн дунд цагдаагийн ажилтнууд олон байгаа ажээ. Египетийн улстөрчид, шашны зүтгэлтнүүд уг аллагад “гадаадын ул мөр” байгаа гээд хүмүүсийг тайван байхыг уриалж байна. Христийн сүмийн дэргэдэх лалын сүм ихээхэн эвдэрч, найман лалын сүсэгтэн шархаджээ.
Өмнө нь "Аль-Каида" египетийн христийнхэнтэй тэмцэнэ гэж амлан тэдний барьж буй хоёр лалын эмэгтэйг суллахыг шаардсан байв. Христийн хоёр ламын эхнэрүүдийг лалын шашинд орж, нөхрөөсөө зугтаах гэж байсан учир хүчээр хорьж буй мэтээр тайлбарлаж байгаа. Тэр эмэгтэйчүүдийг хүчээр лалын шашинд оруулсан гэх мэдээ ч байгаа. Үүний дараа эрх баригчид сүмийн хамгаалалтыг чангатгасан юм.

Эх сурвалж: РИА Новости. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж