Бичгийн хэлбэрээр тань таныг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Бичгийн хэлбэрээр тань таныг тодорхойлно

Бичгийн хэв судлаачид хүний  бичгийн хэвийн онцлогоор  5 мянга гаруй зан араншингын төрөл байгааг тогтоожээ. Бичгийн хэв судлаачдын үзэж байгаагаар  “She sells seashells be seashore.” гэсэн өгүүлбэр тухайн хүний зан аашийн онцлогийг хамгийн тодорхой харуулдаг гэнэ. Та дармалаар бичдэг ч бай хамаагүй таны бичгийн хэв таны ямар хүн  болохыг  илэрхийлдэг байна.

Налуу бичгийн хэвүүд

Баруун тийш налуу: бол та нээлттэй, хүмүүстэй нийтэч байх дуртай хүн юм.

Зүүн тийш налуу: бол та ганцаараа байх дуртай, тайзны ард байдаг хүн.

Босоо: бичгийн хэвтэй хүн логик сэтгэлгээ сайтай, хичээнгүй хүн бөгөөд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг.

Том: бол та чөлөөт сэтгэлгээтэй, олны анхаарлын төвд байх дуртай хүн юм. Олон алдартнууд том бичгийн хэлбэртэй байдаг.

Жижиг: Та хурдан анхаарлаа төвлөрүүлж чаддаг, биеэ барьсан ичэмхий хүн.

Дунд зэргийн: Та бол төлөв төвшин, дасан зохицомтгой хүн.

Үгийн төгсгөл хаалттай бол
та зарим нэг зүйл дээр хатуу  байр суурьтай.
Үгийн төгсгөл дугуйрсан байвал та өөрийнхөөрөө байж, өөрийгөө илэрхийлэхдээ сурамгай хүн юм.

Наалдсан E  Та аливаа зүйлд үл итгэгч бөгөөд сэтгэлийн хөөрлөөр хүлээж авах нь үгүй.

Том гэдэстэй E
үсгийг том гэдэстэй бичдэг бол нээлттэй, шинэ зүйлд дуртай гэсэн үг.

Дугуйрсан S үсэг  бол та найр тавигч бөгөөд харилцан буулт хийдэг.Мөргөлдөөнөөс зайлсхийдэг.

Үзүүртэй S нь таныг ухаалаг шинжээч бөгөөд шинэ зүйл сурах дуртайг илтгэнэ. Зорилго нь илүү том, чухал байх тусмаа урагш тэмүүлэх хүсэлтэй байдаг.
Үсгүүд нь задгай, салангид бол та туйлбаргүй хүн. Та жүжигчин болохыг хүсдэг байсан ч санхүүгийн мэргэжлийг сонгоно.
Дармал бичиг таны тал бүрийн авъяастайг харуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж