Япон Монголд хиймэл дагуул худалдана

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Япон Монголд хиймэл дагуул худалдана

Япон ховор металл болон ураны хүдрийн шинэ орд хайхыг худасгадаг тандалтын зориулалттай хиймэл дагуулыг Монголд худалдахаар болсон тухай ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ.

Токиогийн хэвлэлээр нэгдүгээр сарын 1-нд мэдээлсний дагуу энэ төслийн нарийн тохиролцоог 2011 оны хоёрдугаар сард Улаанбаатарт Японы Засгийн газрын болон ажил хэрэгч хүмүүсийн томоохон бүрэлдэхүүн айлчлах үеэр хийх гэнэ.

Энэ үеэр “NEC” концерн Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны тусламжтайгаар бүтээсэн ASNARO системийн шинэ үеийн аппаратын талаар яригдах бөгөөд үүнийг хөөргөх болон ажиллуулах зардал нь 10 тэрбум иен буюу 123,5 сая ам.доллар болох гэнэ. Хиймэл дагуулд өндөр шийдэлтэй, 50 см-ийн газрын биетийн бүх талын хэмжилттэй зураг гаргах дурантай аппарат байрлуулсан байгаа гэнэ. Япон ойрын ирээдүйд Монголоос худалдан авах ховор металлын хэмжээг нэмэгдүүлэн, Хятадаас хамаарах хамаарлаа бууруулах хүсэлтэй байгаа. Өнгөрсөн намар хоёр орон ховор металлын хагуулын талаар тохиролцоо хийсэн байгаа. Мөн Монгол Японоос утасгүй холбооны хиймэл дагуул авах хүсэлтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: Рамблер. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж