
“Хуй салхи баасан гаригт орон нутгийн цагаар өглөөний 06:10 цагт Фэитвилл хотоос баруун тийш 32 км зайд болсон” гэж Оклахамагийн Үндэсний цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Жоу Сэллэрс мэдэгджээ. Харин шуурга болохоос 10 минутын өмнө Арканзасын баруун хойд хэсгийн цаг уурын хэлтсээс анхааруулсан байна. Хар салхины улмаас Арканзасын зэргэлдээх Бэнтоны нисэх буудлын нислэгүүд саатаж, цахилгааны шугамнууд тасарчээ.
Б. Энхцэцэг