
Галын үеэр дээрх гараашид байсан “HRW” загварын автомашин бүрэн шатаж, харин “Газ-53” загварын машины арын хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Энэ үеэр Шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн нэмэлтээр ажиллаж, тус байрны дөрөвдүгээр орцонд амьдардаг 75 оршин суугчийн амь насыг авран, гараашид байсан 51 автомашиныг шатахаас сэргийлж чаджээ. Шинжээчид гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
П.Наран