Месси шинэ оны эхний тоглолтыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Месси шинэ оны эхний тоглолтыг өнжинө

Испанийн Ла лигийн аварга “Барселона” клуб шинэ оны эхний тоглолтоо Лионель Месси, Карлес Пуйоль, Жерард Пике нарын дэмжлэггүйгээр хийх болжээ. Учир нь “Барса”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола энэ үдэш талбайдаа “Леванте”-г хүлээн авах тоглолтод оролцохгүй байх зөвшөөрлийг багийн мэргэн бууч Лионель Мессид өгчээ. “Барселона”-гийн албан ёсны вэбсайтад мэдээлэхдээ Аргентин довтлогч Лионель Мессигийн амралтын хугацааг сунгахыг зөвшөөрсөн гэдгийг бичсэн байна.
Харин багийн ахлагч Пуйоль цавины гэмтлийн улмаас энэ үдшийн тоглолтыг өнжих бол төвийн хамгаалагч Пике улирал эхэлснээс хойш таван шар карт хүртсэн тул шинэ оны анхны тоглолтыг өнжих болсон байна. Харин Гуардиола хамгаалалтын шугамаа бүрдүүлэхийн тулд Аргентин хамгаалагч Габриэль Милито болон залуу хагас Жеффрен Суарез нарыг тоглуулах аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж