Р.Мягмарыг зохицуулагчдын зөвлөлөөс чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Р.Мягмарыг зохицуулагчдын зөвлөлөөс чөлөөлжээ

Шинэ оны өмнөхөн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зохицуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 108 тоот захирамжаар Равдангийн Мягмарыг ЭХЗГ-ын зохицуулагчдын зөвлөлийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Ph.D) Баасанжав овогтой Жамцайг 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс дөрвөн жилийн хугацаагаар ЭХЗГ-ын зохицуулагчаар томилжээ. Б.Жамцай нь Украин улсын Киев хотын Политехникийн дээд сургуулийг дулааны хянах хэмжүүр, автоматикийн инженерээр төгссөн, ОХУ-ын Европын академид Техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол улсын зөвлөх инженер юм. Тэрээр Улаанбаатар хотын "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-д автоматикийн инженер, Төвийн эрчим хүчний системд зохион бүтээгч инженер, СЭХШУҮ-ийн нэгдэлд секторын эрхлэгч, ЭХУГ-ын Азийн хөгжлийн банкны төслийн удирдагч, ЭХЗГ-т мэргэжилтэнгээр тус тус ажиллаж байсан Монгол улсын эрчим хүчний салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай нэгэн ажээ.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж